Золголт хийхээр яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

7nm9t8oij3ute133fredtr96otУлаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг суманд золголт хийхээр явсан хүүхэд, том хүн нийлсэн 5 иргэн айлдаа очоогүй, сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.

Түүнчлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 3 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн 1 автомашин, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганц бие эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн М /48 настай, эмэгтэй/-г Зайсангийн амны Дугуй цагаан гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …