Дотоодын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ахиц гарч байна

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 20 гаран жилийн туршлагатай ч манайдаа үйлдвэрлэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд итпортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг шахаж чадахгүй л байна.

тос Тос нь хэт өтгөн, зунгааралдсан, нүүрэнд таарахгүй байна гэх гомдол бараг 20 жил үргэлжилсэн. Сүүлийн 2-3 жилийн дотор тосны бүтэц нь хөнгөн, шингэц нь хурдан болсон ч хэрэглэгчид мөн л дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь ховор байна.

тос1Учир нь Европын зарим орны уур амьсгалтай адилхан учраас үүнийг хэрэглэнэ гэх ойлголт бүсгүйчүүдийн дотор хоногшжээ. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ууган бүтээгдэхүүнүүд болох монос барагшууунт, ичкрем, мандухай, нар зэрэг тос тосон бүтээгдэхүүнүүдийг бодвол сүүлийн үед экобиюти, ламмор зэрэг шинэ тутам компаниудын бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч байна.

тос2 Арьс гоо заслын маш их судалгаа шинжилгээн дээр хийгдэж байгаа эдгээр бүтээгдэхүүнийг иргэд олон нийт таних хүртлээ нилээд хугацаа хэрэгтэй болно. Харин эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх гэж зорин очоод сонголт хийх гэсэн хүсэл төрөхгүй байна гэсэн мэдээлэл их байх болж. Сав баглаа боодол нь сэтгэлд хүрэхгүй байна гэх яриа ч олон нийтийн дунд тархаж. Зарим хүүхнүүд дотооддоо үйлдвэрлэж байж үнэ ихтэй байна хэмээн гомдоллодог бол зарим нь итгэл үнэмшил муутай байгаагаа илэрхийлж байна. Хятадад хийсэн бүтээгдэхүүнийг монгол нэрээр зарлаа гэх нь байхад дотооддын хөрсөнд ургасан ургамалаар түүхий эдээ хийсэн нь сайшаалтай хэмээн дүгнэж байна. Ямар ч байсан бид дотооддоо дэлхийд өрсөлдөхүйц чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна. Хэрэглэх үгүй л таны мэдэх хэрэг.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …