З.Энхболд дарга даруухан наадамлав

 uih aaaa   УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмыг үзэж сонирхсон байна. Тэрээр УИХ-аас дурсгал болгон Архангайчуудад намрын ургац хураалт, их ажлыг харуулсан зураг бэлэглэсэн байна.

Спикер twitter хаягтаа “УИХ-аас Архангай аймгийн 90 жилийн ойд дурсгасан зураг. Наадмын маргааш намар гэдгийг сануулсан” гэжээ.

Сонирхуулахад УИХ-ын дарга З.Энхболд Архангайн аймгийн наадмын хурдан морины уралдааныг үзэж сонирхохдоо наадмын хүндэтгэлийн хоймроос бус эгэл жирийн наадамчидын адил наадамлажээ. Хурдан  морь ирэхийг үзэх гэж бужигнасан олонд дунд УИХ-ын дарга ч мөн эгэл жирийн иргэн шиг, илүү эрх дархгүй тун энгийн наадамласанд Архангайн наадамжид ихэд сайшаалтай ханджээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …