Дайр-эз-Заур хотод тусламжийн барааг шүхрээр буулгахаар төлөвлөжээ

Сирийн зүүн бүс нутагт орших Дайр-эз-Заур хот “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн бүслэлтэд орсон. НҮБ хүнс болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнийг нисдэг тэргээр зөөвөрлөн, тус хотын дээрээс шүхрээр буулгах төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр зарлалаа. “Исламын улс” бүлэглэлийн бүслэлтээс үүдэлтэйгээр Дайр-эз-Заур хотод хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн ачааны автомашинууд шууд хүрэх боломжгүй байгаа юм.

hkm

Иймээс НҮБ Сирийн өлсгөлөнд нэрвэгдсэн хэд хэдэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга алхмынхаа хүрээнд Дайр-эз-Заур хотод тусламжийн бараа бүтээгдэхүүнийг агаараас шүхрээр буулгах энэхүү төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ нь хэрэгжүүлэхэд нэлээд төвөгтэй, олон талаар анхдагч гэж бичигдэхүйц шинэлэг алхам болохыг НҮБ онцолж байна. Тус байгууллагын мэдээлснээр нисэх онгоц Дайр-эз-Заур хот дахь “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн дээрээс хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүнээ шүхрээр буулгана.

Харин “Улаан загалмайн нийгэмлэг”-ийнхэн эдгээр бараа бүтээгдэхүүнийг хотын ард иргэдэд хуваарилан тараах юм байна. Үүнээс гадна Сирийн нийслэл Дамаск хотын захад оршдог Кафр Батнад тусламжийн цуваа хүргэхийг Сирийн Засгийн газар зөвшөөрсөн талаар НҮБ мэдээлж байна. Иймээс ойрын өдрүүдэд хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны автомашинууд тус бүс нутаг руу замдаа гарахаар болжээ. НҮБ-ын тооцоогоор Сирид бүслэлтэд орсон нийт  15 бүс нутаг байна. Эдгээрийн таван бүс нутагт НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа хүрч очоод байгаа юм. Үүнээс гадна 4.6 сая иргэн тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэхэд хүндрэл бэрхшээлтэй бүс нутагт аж төрж байгаа юм.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …