Европын банкны ерөнхийлөгчтэй уулзав

Турк улсын Истанбул хотод Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабартитай уулзан, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөгжлийн талаар мэдээлж, цаашид тус банктай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцав.

бямбаа

Ноён Сума Чакрабарти Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдолтой болсныг дурьдаад, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас манай улстай эрчим хүч, уул уурхай болон бусад салбарт хамтран ажиллах бодлого, арга замыг тайлбарлалаа.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Төв Азийн орнуудын хөрөнгө оруулалтын чуулганыг тус банкны ивээл дор ирэх жил Монгол Улсад хийх санал тавьсныг ноён Сума Чакрабарти дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны бүсийн болон Монголыг хариуцсан захирал, ажилтнууд оролцов.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …