Ц.Нацагдорж агсанд зориулсан тоглолт болно

Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 65 насны ойн тоглолт Улсын Филармонийн их таниимд энэ сарын 26-нд болно.

ц.нацагдорж

Дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн энэхүү тоглолтонд “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурын “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” зэрэг бүтээл тоглогдох юм.

Тэрбээр “Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор зорьж байсан гэдэг. Түүнчлэн таван симфони, дөрвөн дуурь, хоёр бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан дөрвөн том бүтээл, 60 гаруй дууны аялгуу зохиосон билээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …