ГЖ С.Батсүх Хадмуудад болон хосуудад хүндэтгэл үзүүлнэ

МУГЖ С.Батсүх ирэх сарын таванд “Орчлонг аргадах цагаар хүргэн, бэрүүдийн хүргэх бэлэг” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Уран бүтээлийн олз арвинтай яваа тэрбээр хамгийн сүүлд “Хаяа сайтай хадмууд” нэртэй өвөрмөц клиптэй дуугаа сонсогч түмэндээ сонордуулсан бөгөөд фэнүүдээсээ өндөр үнэлгээ авчээ.

Гавьяат маань энэ удаагийн тоглолтоороо хосууд болон хадмуудыг баярлуулж, сюрприз барихаар шийдсэн бололтой. Тиймдээ ч “UB палас”-ын тоглолтын их танхимын эхний гурван эгнээ суудлыг худ ураг нарт зориулсан урилгатай, тусгай суудал болгон бэлтгэж байгаа ажээ. Мөн түүнээс гадна хоёр талынхаа хадмуудыг хамгийн олноор хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгахаар болжээ.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …