Налайхад осолдсон “МИ-8” нисдэг тэрэгний ослын дүгнэлт гараагүй гэж үү

8888

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын “МИ-8” нисдэг тэрэг осолдож, нэг хүн амиа алдаж 11 цэргийн алба хаагчид бэртсэн хэрэг гарсан билээ. Ослын шалтгааныг тодруулахаар хар хайрцгийг ОХУ-ын Москва хот руу явуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Харин Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооноос хар хайрцгийг уншсанаа УМБГ-т ирүүлжээ. Тодруулбал, уг хариуг өнгөрсөн сарын 27-нд ирүүлсэн байна. Үүнээс хойш ЗХЖШ, БХЯ-наас ослын шалтгаан нөхцлийн талаар өдийг хүртэл мэдээлэл өгөөгүй байна. Ослын шалтгааныг тухайн үед нисдэг тэргийг жолоодож явсан нисгэгчдийн буруугаас болсон гэжээ. Албаны эх сурвалжаас тодруулахад “Хууль хяналтын байгууллага дээр хариу нь ирчихсэн байгаа. Гэхдээ манайд энэхүү хариу ирээгүй байна” хуулийн байгууллагаас тодруулахад “Мэдээлэл байхгүй” гэв.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …