BEATS-ын шинэ чихэвч Beats Studio худалдаанд гарлаа

Залуус өөрсдийн амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс ч хаана ч явсан чихэвч хийн өөрийн дуртай дуу хөгжмөө сонсож ядваг. Энэ бол бөөн кайф.

New_Beats_Studio_1

Мэдээж энэ сайхан мэдрэмжийг авахын тулд сайн чихэвчтэй байх нь  чухал. Тэгвэл цэвэрхэн дуугаралт, эрүүл мэндэд хор хөнөөл багатай, загварлаг гэдгээрээ ялгардаг Beats by Dr. Dre шинэ загварын Beats Studio чихэвчээ 299.99 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ.

Шинэ чихэвч нь шуугиан дарагчтай, Beats Acoustic Engine (BAE) гэсэн дижитал программтай, илүү хөнгөн, уян хатан материалаар хийгдсэн, болон цэнэглэдэг батерейгаар  ажилладаг зэргээрээ өмнөх загвараасаа давуу талтай байна.  Мөн батерейгаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд 20 цаг тасралтгүй ажиллах гэнэ.

М.Сониуч

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …