Шатрын их наадамд Монгол туургатан таван улсын тус бүр нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин оролцохоор болсон. Тэгвэл Халимаг Улсын ерөнхийлөгч асан н.Үлэмженов энэхүү шатрын наадамд “өндөр ач холбогдол өгч оролцоно” гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.
“Монгол туургатны шатрын их наадам”-тай зэрэгцээд “Монгол туургатны мисс”-ийн тэмцээн болно. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Миссийн тэмцээнд улс бүрээс гурав, гурван гоо бүсгүйчүүд оролцох юм. Бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээний журмын дагуу зургаан төрлөөр өрсөлдөж, ялагчаа тодруулна.
Миссийн тэмцээний шүүгчээр Украйны 2014 оны мисс, Мексик улсын мисс ажиллах юм байна. Мөн дэлхийн оддын гэрэл зурагчид Францын шилдэг агентлаг ирж, тэмцээний гэрэл зургийг авах ажээ. Үндэстэн.мн сайт “Монгол туургатны наадам”-ын мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байна.