ОУИХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүлжээ

Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас маргааш буюу гуравдугаар сарын нэгэнд тохиох Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Иргэний Хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичглийн дарга Владимир Кувшинов манай улсын иргэний хамгаалалтын салбарын алба хаагчдад мэндчилгээ ирүүлжээ.

beglova_nagrazhdenie_sotrudnika_mchs_medalyu_mogo_11

Мэндчилгээнд, “Өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Хэрэв шинжлэх ухаан, технологийг зохистойгоор ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Бид газар хөдлөлт, хар салхинаас урьдчилан сэргийлж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулж чадна.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ) нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шинэ мэдээллийн технологийн хэрэглээг цаг үргэлж дэмжиж ирсэн. Иймээс энэ жил Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Бид одоо иргэний хамгаалалтын салбарт мэдээллийн технологийг оролцуулан мэргэжлийн ажиллах хүчийг илүү сайн бэлтгэхэд туслах орчин үеийн, шинэ механизмыг боловсруулах үе шатанд явж байна.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг ослоос зайлсхийх, эрсдэлийг бууруулах боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудад талархах нь зүйтэй.  Гамшгийн эрсдэлийг бууруулах ололт амжилтад бид хүрч чадсан. Одоо хийх цаг нь болсон.

Энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Манай байгууллага нь анх 1931 онд Женевийн бүсийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан хэдий ч одоо ОУИХБ болтлоо өргөжин, том, нэгдсэн гэр бүлийг бий болгожээ.

Миний бие Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан иргэний хамгаалалтын бүх шатны албан тушаал эрхэлж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны албан хаагчдад гал халуун баярын мэндийг дэвшүүлье.

Хүнд нөхцөлд орж, аюулд өртсөн хүн ардыг аврах үйлсэд үргэлж бэлэн зогсдог та бүхний эр зориг, эрс шийдэмгий байдалд гүнээ талархал илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Үндэсний олон нийтийн телевиз

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …