Энэ жилийн наадмаар 10-14 хоног амраахаар төлөвлөж байна

-100 жилд ганц тохиох АСЕМ-ын уулзалтаар эрх баригчид нийслэлчүүдээсээ ичив үү-

Энэ жилийн долдугаар сарыг ажил гэхээсээ илүү амралт, аялал зугаалгаар дүүрэн үдэх нь. Учир нь бүх нийтээр амардаг наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж байна.

Ингэхдээ Нарантуул, Дүнжингарав, Сандей Плаза зэрэг томоохон захуудыг хаах аж. Харин Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин зэрэг нийслэлийн төв болон баруун хэсгийн захуудыг хаахгүй байх магадлалтай аж. Учир нь Нарантуул, Дүнжингарав, Сандей Плаза зэрэг захууд тэр хэсэг газарт түгжрэл үүсгэдэг бөгөөд АСЕМ-ын зочдын замд саад болно хэмээн ярилцаж байна. АСЕМ-ын уулзалтаар Монгол Улсад 51 орны төрийн тэргүүн болон тэднийг дагалдсан 2000-3000 хүн ирэх гэнэ. Үүний 1000 нь сэтгүүлч байна хэмээн манай тал үзэж байна. Учир нь өнгөрсөн АСЕМ-ын уулзалтаар Италид /АСЕМ-ын уулзалт нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 2014 оны Италийн Милан хотод/ 800 сэтгүүлч ирнэ хэмээн тооцоолж байсан ч 1000 гаруй сэтгүүлч ирсэн аж.

Үргэлжлэлийг энд дарж

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …