Хүний эрүүл мэндэд, тэр дундаа нялх хүүхдэд онцгой аюултай зика вирус хүндэрвэл олимпийн наадмыг хойшлуулна. Тус вирус нь европын олон орноор тархах магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэв.
Анх энэ халдварт вирус Бразилид тавдугаар сард илэрснээс хойш Панам, Парагвай, Мексик, Венесуэл, Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илрээд байна. Хэрэв энэ эрчээрээ Зика-гийн дэгдэлт буурахгүй бол Олимп, болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглохоор болжээ.
Б.Саран