Солонгост 4596 Монгол оюутан суралцаж байна

20130729020914_0.jpg

 Сүүлийн 3 жилийн туршид тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоо үлэмж багасах болжээ .

 Өнгөрсөн жилийн 6-р сар  гэхэд гадаадын 81 мянга 251 оюутан  суралцаж байсан бол энэ оны мөн үед  дээрх тоо 3.8%-иар багассан үзүүлэлт гарлаа гэж өнөөдөр Солонгосын гадаад иргэдийн хэрэг эрхлэх газраас мэдээллээ .

2012  оны  12 сард 88 мянга 468 гадаадын  оюутан сурч байсан нь  2011 оны 12 сартай харьцуулахад  4.0%-иар багассан үзүүлэлт бөгөөд энэ байдлаар  нь тооцвол ирэх жилд  ч гадаад оюутны тоо багассаар байх юм байна.

2011 он хүртэл өсч байсан гадаад оюутнуудын тоо багасах болсон гол шалтгаан нь Солонгос улсын зүгээс гадаадын оюутнуудын бичиг баримтанд хийх эрчимжсэн шалгалт, түүний үнэн зөв байдал зэрэгтэй холбоотой бөгөөд гадаадын оюутнууд ч заавал гадаадад сурч мэдлэг боловсрол эзэмших хэрэгтэй юу үгүй юу гэдэгт эргэлцэх чиг хандлагатай холбоотой гэжээ. Цөөрч буй гадаадын оюутнуудын тоог Хятад , Монгол улсууд тэргүүлж байгаа ба одоогийн байдлаар   Хятадын 54 мянга 77 1 , Монголын 4 мянга 596 оюутан тус улсад суралцаж байгаа ажээ. Харин Вьетнамийн  3450 , Америкийн 958 , Индонезийн 883 оюутан  гэх мэт суралцаж байгаа бөгөөд эдгээр улсуудын оюутны  тоо жил ирэх тутам өсөх болсон байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …