Монгол улс хамгийн өндөр өртөгтэй ч, хамгийн бага цалинтай орон

Америкийн “Time” сэтгүүл дэлхийн улс орнуудын амьдралын өртгийн талаарх судалгааг гаргажээ. Уг жагсаалтыг тухайн улсын ард иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны түрээс, хэрэглээний үнийн индекс, өргөн хэрэглээний барааны үнийн индекс зэргийг АНУ-ын Нью-Йорк хотынхтой харьцуулж гаргадаг аж.

Манай улс хамгийн өртөг өндөртэй хэрнээ хамгийн бага цалинтай орон болж. Гэхдээ дэлхий дээрх хамгийн олон “жийп” машин зарагдсан орон гээд толгойд багтахгүй олон тоог энд дурьдаж болно. Хамгийн гол нь өртөг өндөртэй, цалин багатай хоёрыг Монголчууд яаж “огтлолцуулаад” байна вэ?

Ингээд  хамгийн өртөг өндөртэй 10 орны жагсаалтыг сонирхуулъя:

Хамгийн өртөг өндөртэй орны жагсаалт:

1.Бермуд (112)

2.Багам (111)

3.Хонгконг (110)

4.Швейцарь (109)

5.Гана (108)

6.Норвеги (107)

7.Исланд (106)

8.Кувейт (105)

9.Сингапур (104)

10.Монгол(103) тус тус орсон байна.

Уг жагсаалтын 11 дүгээрт Япон улс (102) оржээ. Манай хойд хөрш болох Орос улс дээрх жагсаалтын 39 дүгээрт орсон бол Хятад улс 74 дүгээрт бичигджээ.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …