Өнөөдөр “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлдэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байна.

world.png

Иймээс та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Үүнд:

–  Хөгжим хэтэрхий чангаар сонсохгүй байх.

Бидний чихэнд 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг. Тиймээс та хөгжим сонсож байгаа бол та дууны дээд хязгаарын 60% – ээс хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

–  Чихэвчний хөгжим сонсож байгаа дууг маш сул дээр нь тохируулж сонсох.

–  Концертын танхим, диско клуб, үзвэр үйлчилгээний газарзэрэг чимээ шуугианихтэй газруудад байгаа бол чихний зориулалтынбөглөө хэрэглэх.

Ингэснээр дуу чимээг 5 – 45 децибелээрбууруулах боломжтой.

–  Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж байх.

–  Чимээ шуугианүүсгэж байгаа эх үүсвэрээс аль болох хол байх нь дүлийрэх аюулаас урьдчилан сэргийлнэ.

–  Чимээ шуугианүүсгэгчийг бүгдийг нь унтрааж, түр зуур завсарлага авч чихээ амрааж байх.

–  Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …