Монгол орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас өчигдөр хоь хөдөөгүй цасаар шуурч онцгой байдлын газраас олон улсын болон орон нутгийн чанартай замуудыг хаах арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл тэнгэрийн муу арилж цаг агаарын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан Зам Тээврийн Сайдын тушаал гарч гуравдугаар сарын 5-ны 10:00 цагаас эхлэн хаасан замуудыг нээх шийдвэр гаргажээ.