Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхаарууллаа

olloo_mn_1428058957_13ba3326e286e3e9original-708x350

Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан Онцгой байдлын газраас бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр хоногт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг хохирол багатай даван гарчээ.  Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр цасаар шуурсаны улмаас хаагдсан  зарим замын хөдөлгөөнийг  өнөөдөр өглөөний 10:00 цагаас  эхлэн нээсэн юм. Учир нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал энэ сарын 5-7-ын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрөх тул цаг агаар удахгүй тогтворжих аж.

Үндсэндээ Баруун Сибирээс орж ирсэн агаарын хүйтэн урсгал Монгол орны нутаг дэвсгэрээр 3-7-ны өдрүүдэд дайран өнгөрч 8-ны өдрөөс эргэн дулаарч эхлэх юм байна. Гэхдээ саяхан орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг холбогдох албаныхан анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …