ИН салбар чанарын удирдлагын тогтолцоог хэлэлцэнэ

INEG hural  ИНЕГ-ын НААХЗГ-аас зохион байгуулж буй “Иргэний нисэхийн чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

Зөвлөгөөнөөр чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, чанарын удирдлагын тогтолцооны эрх зүйн үндэс, хэрэгжилт, аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцооны талаар хэлэлцэж, аюулгүй ажиллагааны удирдлага болон чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байгаа байгууллагууд үзэл бодол, туршлагаасаа хуваалцах юм.

Зөвлөгөөнд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, багц дүрмээр гэрчилгээжсэн үйлчилгээний байгууллагын удирдлага болон аюулгүй ажиллагаа, чанарын менежерүүд оролцож байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …