“Ч.Сайханбилэг ээ, надаас бүү ай”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны 19.00 цагт халз мэтгэлцээнд оролцохыг урьсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уг нь энэ сарын 12-нд халз мэтгэлцэж ард иргэдийн өмнө үнэн мөнийг нь илчлэх байсан. Гэсэн ч тэрээр ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс энэхүү хугацааг сунгаж анх халз мэтгэлцээнд урьсан өдрөөс хойш 30 хоногийн буюу энэ сарын 23-ныг хүртэл Ч.Сайханбилэгт боломж олгож байна. Хэрэв энэ сарын 23-ны дотор хариу өгөхгүй байвал би өөрөө дуу хураагуур барьж яагаад халз мэтгэлцэхгүй, юунаас айгаад байгааг нь асуух болно. Угтаа халз мэтгэлцээнээр Хуримтлалын сан бүрдүүлэх бодлого, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай ярилцах юм” гэлээ.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …