Зика вирус нь Датин Америкийн орнуудад тун хурдан тархаж байгаа юм. ДЭМБ энэ өвчнийг тун аюултай хэмээн тодорхойлж, сэргийлэх, тархалтыг зогсоох судалгаа шинжилгээг эрчимжүүлж байгаа энэ өвчний эсрэг вакциныг хараахан гаргаж аваагүй байна. Энэтхэгт Зикагийн эсрэг вакцин гаргаж авах ажил эрчимтэй өрнөж, энэ зун туршилтад оруулна хэмээн мэдэгдэж байна. Одоогоор энэ вирус тун бага судлагдсан бөгөөд хүмүүст ямар ямар өвчин үүсгэж болохыг эмч нар мэдэхгүй байгаа аж.Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдэд микроцефали буюу тархийг нь жижигрүүлэх өвчин тусгаж байгаа юм. Бразилд хэдэн мянган хүүхэд ийм оноштой төрөөд байна. Бразилд нэг сая 500 мянган хүн Зика виоусээр халдварлаж, 2015 оны аравдугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд гурван мянга 500 орчим хүүхэд тархи жижигрэх өвчтэй төрөөд байгаа аж. Тархи нь жижгэрсэн хүүхэд улмаар сэтгэцийн эмгэгтэй болж байгаа нь хамгийн гол аюул ажээ. Зика вирус нь голчлон шумуулаар дамжин халдварладаг ч сүүлийн үед бэлгийн замаар халдварласан тохиолдол бүртгэгдээд байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
