Ноён доллар 2051-д хүрчээ

Долларын ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2049-2051 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2050 төгрөгтэй тэнцэж байна.

download (2)

Албаны хүмүүс төгрөгийн ханшийн уналт тогтворжино хэмээн мэдээлж байгаа ч эдийн засагчид долларын ханшийн өсөлт буурахгүй гэсэн тайлбарыг хийж буй. Өчигдөр Сангийн яамны мэдээлснээр төсвийн алдагдал одоогоор 258.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа.

Энэ алдагдлыг нөхөхөөр Засгийн газраас “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн сард Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас үүдэн хэзээ гаргах нь тодорхойгүй болсон юм.

Эх сурвалж: Монгол банк

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …