Тэтгэврийн даатгалын санд гурван их наяд төгрөг төвлөрүүлжээ

Пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ. Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна.

53cm3fh801bpvi0js8rt3d4obe

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.

Тэрбээр Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэсэн.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монголбанк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Мөн 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох юм гэж С.Эрдэнэ сайд ярилаа. Ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг хамрагдана. Ипотекийн найман хувийн зээлтэй, мөн шинээр орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна гэлээ.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …