Монгол улсад хэрэглэгчийн хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойг анх удаа тэмдэглэж байна

1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм.

12834721_567132153450345_1753584961_n-600x400Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Засгийн газрын тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо болон орон нутгийн нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн байдаг.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох төрийн байгууллагад уламжлан, тухай бүр хамтран ажиллаж мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хэрэглэгчдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байлгахад зохих дэмжлэг болж иржээ.

Улмаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 1995, 1997, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2003 онд шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар ханган ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай давхцаж байгаагаараа онцлогтой юм.

Эх сурвалж: ШӨХТГ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …