Монгол туургатны шатрын аварга шалгаруулах өнөөдөр тэмцээн эхэлнэ

Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Чингис зочид буудалд 15:00 цагт нээлтээ хийн эхлэх гэж байна.

Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдөнө.Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулна.Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна.

Алтан медалийн эзэд9 сая төгрөгийн эзэн болох бол мөнгөн медалийн эзэд 5 сая төгрөг, хүрэл медалийн эзэд 3 сая төгрөг өргөмжлөл хүртэнэ. Түүнчлэн VI байр 2 сая төгрөг, V бар 1.7 сая төгрөг, VI байр 1.5 сая төгрөг, VII байр 1.1 сая төгрөг, VIII байрт шалгарсан тамирчин тус бүр 700 мянган төгрөг өргөмжлөл гардан авах юм. Энэхүү тэмцээний шилдгүүд энэ сарын 20-нд тодрох бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдох юм.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …