Налайхад уурхайн шороонд дарагдаж нас баржээ

Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ.

Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна.

Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж өгчээ. Харин 37 настай, эрэгтэй Б ослын улмаас амиа алджээ. Хохирогчид уурхайн босоо амны 25 метрийн гүнд осолдсон аж. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …