Анкара хотын дэлбэрэлтэнд Монгол иргэн өртөөгүй

Турк улсад нийт 3555 Монгол иргэн байгаагаас 232 нь Анкара хотод ажиллаж, сурч амьдарч байгаа. 13-нд болсон бөмбөгдөлтөнд 34 хүн амь эрсдэж 120 гаруй хүн их бага хэмжээгээр шархдсан юм. Бөмбөг машин дотроос дэлбэрсэн гэж гэрчүүд мэдээллээд байгаа. Дэлбэрэлт 2,5 км тойргыг хамарч цохилт мэдрэгдсэн байна.

179439-18022016-1455756143-967302876-ankara

Аз болж манай улсын иргэд энэхүү халдлагад өртөөгүй байна.  Анкара хотын Кизилая талбайд болсон дэлбэрэлтэд Монгол иргэн өртөөгүй болохыг тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдээлжээ.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …