“Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг эсгийн дээр дүрсэлж Геннист бүртгүүлнэ

“Хан хэнтий гар урчууд” компани санаачилан 100 метр эсгий ширмэлийг нууц товчоогоор дүрсэлж, 600 сүг зургаар чимэглэн урлаж байгаа аж.

Чингис хааны амьдрал ахуй тухайн үеийн монгол түмний минь аж амьдрал ёс заншил, үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг гэх мэт олон түүх агуулсан эсгий ширмэл аравчыг бүтээж байна.

Өндөр 1,8м метр, урт нь 100 метр байх бөгөөд энэхүү бүтээлээ тэд ГЕННИС-ийн амжилтад бүртгүүлж, улмаар Монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа юм байна.

Хэнтий аймгийн засаг захиргаа энэхүү ажлыг маш их дэмжиж байгаа бөгөөд 40 сая төгрөгийн хандив босгож ажлаа үргэлжлүүлэн хийх аж. Тиймээс нийт Хан хэнтийчүүддээ болон нийт Монгол улсын иргэдийг хандив өргөхийг урьж байна.

Монголын нууц товчоо эртний уламжлалт эсгий урлалаар “Геннист” багтах болсонд нутгийн захиргаа, иргэд, олон нийт маш их дэмжиж байгаа юм.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …