Бензин цацаж гал тавьсны улмаас хоёр хүн түлэгджээ

Өчигдөр ГССҮТөвд Төв аймгийн Заамар сумаас түлэгдсэн хоёр хүн яаралтай хүргэгдэн иржээ . Тодруулбал, Төв аймаг Заамар сумд Хөвсгөл аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад 06:00 цагийн үед 33 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ амбаарт байсан 5л шатахууныг цацаж гал тавьсан байна. Галын улмаас иргэн Ч, Б нар 40%-ийн түлэгдэлтэй тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …