Энэ сарын 14-21-ний өдрүүдэд “Дэлхийн мөнгөний долоо хоног” тохиож байна

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилгоор “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2021 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.

10153110_600906333397163_4974709578004357083_n

Энэхүү хөтөлбөрт Монголын Банкны Холбоо (МБХ) нь банкны салбарыг төлөөлөн оролцож байгаа бөгөөд харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, залуу үед санхүүгийн мэдлэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, банкны холбогдох ажилтнуудыг сургах, олон нийтэд зориулсан цахим хуудас хөгжүүлэх, санхүүгийн боловсролын нэгдсэн арга хэмжээ, аян зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн юм.

Дээрх зорилт, төлөвлөгөөний хүрээнд Монголын Банкны Холбоо, гишүүн байгууллагууд, Монголбанк, Монголын Хөрөнгийн Бирж болон Олон улсын Child Youth Finance International хөдөлгөөн хамтран “Global Money Week 2016” олон улсын арга хэмжээг “Санхүүгийн боловсрол – Миний амьдралд” уриан дор 2016 оны 3 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой энэхүү ”Дэлхийн мөнгөний долоо хоног 2016”-ийн хугацаанд хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Энэхүү олон улсын арга хэмжээ нь Хүүхэд, залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээнд дэлхий нийтээр 2014 онд 118 орны 3 сая гаруй хүүхэд залуусыг хамарч чадсан бол өнгөрсөн жил 120 гаруй орны 5,6 сая гаруй хүүхэд залуус оролцож, 960 байгууллага дэмжин хамтарч ажилласан байна.

Эх сурвалж: Монголын Банкны Холбоо

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …