Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв. Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ.
Б.Үйзэнмаа 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургууль төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино хийсэн байна. Б.Үйзэнмаа нь урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд аав Борхүү нь зураач, ах нь мөн найруулагч аж. Түүний “Над руу ингэж битгий хар” кино “Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо”-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин