Хүүхдийн сурах бичгэнд ийм ч үлгэр байна, буруу ойлголт төрүүлж байна гэх эцэг эхчүүдийн цахим ертөнцөөр шуугих постууд газар авч байна. Гэтэл Монгол улсын боловьсролын яамнаас гаргаж байгаа сурах бичигт тийм зүйл байхгүй гэж “мэлзэж” байгаа.
Аль нь үнэн яриад байгааг мэдэхгүй төөрөгдөлд орсон эцэг эхчүүд тодруулж өгөхийг хүссэн хүсэлт ихээхэн байна. Гэтэл өнөөдөр үүнийг тодорхой болгохоор сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн,багш,судлаачид хэвлэлийн хурал хийлээ.
Тэд “Сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал ороогүй, орох боломжгүйн дээр одоо хэрэгжиж байгаа бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой гэж бодож байгаа гэлээ. Бас хүмүүс элдэв үг, зурагтай ном, зурагт хуудсуудыг сурах бичиг гэж андуурч байна. Тийм юмаар хичээл заах боломжгүй. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүс даруй зогсоохыг хүсч байна” гэв.
Харин “Эдмон” хэвлэх үйлдвэрийн захирал сүүлд хэвлэсэн сурах бичгэнд Л.Гантөмөр сайдын зураг 50 удаа орсон гэж саяханы нэгэн хэвлэл мэдэллийн байгууллагат өгсөн ярилцлагандаа дурьдаж байсан. Хүүхдээ сургуульд нь явуулахаас айх болсон эцэг эхчүүд хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг ойлгохоо байлаа.
Сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн багш нар олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн насанд тохирсон мэдээлэл өгөх сурах бичиг хийгддэгийг ярьж байлаа. Эцэст нь хэний зөв хэний буруу болох нь таавар болон үлдлээ.
Б.Саран