Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ. 4 ихэр хурга нь малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл юм байна.
Уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байсан бөгөөд 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа нь энэ аж. Мөн тус хонины гаргасан төлүүд нь бүгд ихэр төл гаргадаг аж.
Т.Гэрэл