Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн бүсийн Тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан. Хоёр жил тутам шалгаруулдаг зүүн бүсийн Шилдэг сумаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум шалгарлаа.
Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд өрсөлдсөнөөс Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Батноров сум 75, Хөлөнбуйр сум 72 оноо авчээ. Бүсийн Шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд Шилдэг сумаар шалгарсан сумыг 100 сая төгрөгөөр шагнадаг юм. 2014 онд манай аймгийн Сүхбаатар сум зүүн бүсийн Шилдэг сумаар тодорч байсан юм.
Эх сурвалж: Zaluu.mn