Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа.

-1-638Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

Эх сурвалж:НЗДТГ-ийн олон нийттэй харилцах алба

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …