Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эрүүл мэндийн гарын авлагатай болжээ

“Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” ТББ Канад Улсын ЭСЯ-ны Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр  АНУ-ын Hesperian сангаас эрхлэн гаргасан “Хөгжлийх бэрхшээлтэй  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг орчуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй Daisy форматаар DVD-д хэвлэн нийтэд хүргэжээ.
Тус  ном нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл амьдрах, өөрийн эрүүл мэнд тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой асуудлаа зөв таньж мэдэх өргөн мэдээллийг агуулсанаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гэр бүл, асран хамгаалагчид, тэдэнд үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн ажилтануудад  хэрхэн сайн асаргаа сувилгаа үзүүлэх арга ажиллагааг зааварчилж өгсөнөөрөө давуу талтай аж.
Манай улсад энэ төрлийн гарын авлага ном өмнө нь гарч байгаагүй тул хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм байна. Мөн эрүүл мэнд, тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой өргөн мэдлэгийг өөрт хүртээмжтэй байдлаар олж авах боломжийг тэдэнд бий болгож байгаагаарай давуу талтай юм.
Мөн энэхүү гарын авлагыг  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн ажилтанууд, нийгмийн ажилтан, олон нийт өргөн хүрээнд ашиглан, өөрийн амьдарч буй орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө ихээхэн зүйл хийх боломжтой аж.
Уг номыг “Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-ын  mawu.mtih@yahoo.com хаягаар холбогдон авах боломжтой юм байна.

mnews.mn

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …