Монголын бүх эрчүүддээ! Эр цэргийн баярын мэндийг хүргэе

Эргэх амьдралын түшиг тулгуур болсон Эрчүүддээ манай сайтын зүгээс баярын мэндийг хүргэж дараах сайхан шүлгийг хүргэж байна.

1947644_245933382411895_3298180946894513172_n

 

Усан цэнхэр тэнгэрийг нүд цавчилгүй ширтэж

Уудам шаргал талын зөөлөн хөрсийг үнэрлэж

Уралдах хурдан морьдын туурайн чимээг чагнаж

Уртын сайхан дууны яруухан эгшгийг сонсож

Улаан шаргал цайны самарсан сүүнд нь уусаж

Улбар цэнхэр дөлтэй задгай галанд дулаацаж

Уураг сүүлний амтыг нэхий өлгийнд амтлаж

Уньтай ханатай гэрийн бүслүүр түшин тэнцэж

Ургах улаан нартай өглөө болгон золгосоор

Унаган төрсөн биеэ ханхайж өсхийг харзнаж

Удам дагасан шөрөмсөө хөвчөрч зангирахыг хүлээж

Унаганы хөхүүл саамаар айраг эсгэн залигласан

Би цэвэр ариун цустай жинхэн монгол эр хүн

Би цэнхэр тамгаараа батласан халх монголын эр хүн

Уургын уртыг суналзуулж адуугаа хураан хөндөлдөж

Усан тэлмэн жороотой хүлгийн сайхныг сонгон барьж

Уран ганган гишигдлийг нь хазгай суун тааруулаад

Уулын хүрэн бүргэд шиг нисгэн халигуулан гангар ч

Уужим тэнүүн нутгийнхаа цэнгэг агаараар амьсгалаж

Улаан залаат монголынхоо удмыг залгасан эр хүн би

2016 оны-2-сарын 2 нд сартуул Б.Улаанхүү Багануур

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …