Сурагчдыг Мүүний шашны зан үйлээр мэндлүүлдэг боллоо

Сүүлийн үед Мүүн хэмээх гадны гаж урсгалын талаарх мэдээ мэдээлэл, баримт нотолгоо нийгмийн гол сэдэв болчихоод байгаа юм. Сошиал ертөнцөд Мүүнийг бичиж, түүнээр амьсгалахгүй хүн гэж бараг алга даа.

Мүүний шашныг Монголд дэлгэрүүлж, нэвтрүүлсэн гэх хэргийн гол буруутнаар БСШУ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаяр тодорч, хэл амны бай болж ажлаа хийж чадахгүйд хүрсэн билээ. Тиймээс тэрбээр өөрийг нь гүтгэж доромжилсон хүн бүртэй тэмцэхээр шийдэж, албан ажлаа хүлээлгэж өгөөд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандчихаад байгаа юм.

Түүнээс гадна Мүүний шашныг их дээд болон ЕБС-иудын сургалын хөтөлбөрт оруулсан төдийгүй сурах бичигт ч гадны шашны нөлөө оруулсан гэж эцэг эхчүүд хардаж сэрдээд байгаа юм. Тэгвэл сурах бичгийн талаар сургалтын багийнхан дөрвөн өдөр дараалан мэдээлэл хийж, гарсан мэдээлэл болгоныг үгүйсгээд байгаа юм.

Харин сургуулийн хүүхдүүдэд Мүүний шашны зан үйлээр мэндэлж ёслохыг заасан байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлэх нэгэн бичлэгийг олов. Энэ сургууль бол “Амгалан” цогцолбор бөгөөд хүүхдүүд нь бөхийн мэндэлж золгох юм. Жагсаасан хүүхдүүдийг гадны хүнтэй болоод захирал, багш нартай мэндэлж сургаж байгаа нь энэ юм гэнэ. Тус сургуульд шинээр ирсэн захирлын тушаал нь ингэж мэндүүлэх юм байх аа.

Үнэн чанартаа эрт дээр үеэс бидний эмэг өвөг, эцэг эх нуруугаа үүрч болохгүй, хүний өмнө бөхөлздөггүй юм сургасан сургааль харь орны соёл бас Мүүн гээч нөхрийн суртал ухуулга байхыг үгүйсгэхгүй юмаа.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …