Байрны нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл хийснийг буулгууллаа

10606015_1248390451854999_6628214613273008106_nНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны 70128012 тусгай дугаарт 2016 оны 03 дугаар сарын 09-ний 20 цаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл хийж байна гэсэн дуудлагын дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батсүх газар дээр нь шалгалт хийсэн байна. Тус байрны 3 дугаар давхрын 15 тоотын айл 3,0 х 1,3 х 2,1м хэмжээтэй 25 см-ийн тоосгон хана өрсөн байгаа нь “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно/ заалтыг, мөн “Барилгын тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх /сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө/ заалтыг зөрчжээ.
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-094/58 дугаартай” Зөрчлийг арилгуулах, өргөтгөлийг буулгах тухай” акт гаргаж 15 тоотын эзэмшигч иргэн Н.Даваасүрэнд хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзжээ. Мөн актын хувийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Б.Энхбат, барилга ашиглалтыг хариуцсан “Хилчин” СӨХ, гомдол гаргасан иргэн Ж.Энхбат нарт хүргүүлэн ажиллажээ
Актын биелэлтийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шалгахад өргөтгөлийн ханыг буулгаж 14 тоот айлын орж гарах хэсгийн талбайг чөлөөлсөн байв. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн иргэнд үлдсэн ханаа гүйцээж буулгахыг анхааруулсан байна.

12494927_1248390455188332_1664241935480332009_n 10264291_1248390448521666_7437221489413184893_n 1914557_1248390488521662_7352744292784030734_n

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …