Испанийн Таррагона хотоос хөдөлсөн “АР7” автобус осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Автобус Барселона хотноо очихоор төлөвлөж байжээ. Албаны хүний мэдээлснээр “Уг осолдсон автобусанд Британи болон Ирландын 15 сурагч зорчиж явсан” гэсэн байна.
Ослын улмаас 13 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. “Автобус осолдсон шалтгааныг урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн байх магадлалтай” хэмээн тус хотын Тээврийн газраас мэдээлсэн байна.
Бэртсэн хүмүүсийн дунд Швейцарь, Норвеги, Украин, Турк улсын иргэд байгаа гэнэ. Амиа алдагдсан бүгдээрээ 22-29 насны эмэгтэйчүүд гэжээ.
Испанийн Тээврийн сайд Жорд Жане “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Эхний ээлжинд ослын буруутанг олох болно. Дараа нь ослын шалтгааныг тогтоож, гэмт буруутанг шийтгэнэ” гэсэн байна.
Эх сурвалж: Zaluu.com