Улсын хэмжээнд шийдэл олж чаддаггүй асуудлыг Архангайчууд бүрэн шийджээ

 

5kt3k44p0m7d5j6cc3qfqulrr4Манай улсын хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ. Ер нь хүрэлцээ муугаас болоод л хүүхдүүд өнөөдөр хохирогч болчихоод байна . Жил бүрийн намар хот, хөдөөгүй  хүүх­дээ цэцэрлэгт өгөх гэ­сэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахин хонон өнжин дугаар­ла­даг нь “жам” болж хувираад буй. Энэ асуудлыг шийдэж чадалгүй олон жилийг ардаа орхижээ. Тэр дун­даа захын дүүргүүдэд энэ асуудал авлигын “шугуй” үүсэ­х хэмжээнд оччихоод бай­гааг нуух юун. Харин Архангай аймагт сургуулийн өмнөх насныханд тулгамдаад буй энэхүү асуудлаа  бүрэн шийдвэрлэж чадсан гэх “сайхан мэдээ” байна.

Аймгийн удирдлага уналтанд ороод байсан боловсролын салбартаа хүч нэмж, анхаарлаа хандуулж ажилласныхаа үр дүнтэй танилцаад сууж байна. Тэд орон нутгийн сан бусад  эх үүсвэр, төсөл хөтөлбөрүүд гээд байгаа бүхий л нөхцөл боломжоо ашигласны эцэст 2015 оны 9 сарын 1-ний өдөр аймгийн төвийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 100 хувь гэсэн үзүүлэлттэй ажиллаж байна. Мөн сум багуудад цэцэрлэг бариулж, аймгийн хэмжээнд “цэцэрлэгт хамрагдалт 80 хувь” гэсэн үнэлгээтэй сайхан мэдээг өгч байна.

Улсын хэмжээнд олон жил яригдаж буй томоохон сэдэв боловч энэ асуудлыг хариуцсан дарга сайд нарын өгдөг хариулт нь ердөө “шийдвэрлэхээр зорьж байгаа боловч цэцэрлэг сургууль барих төсөв, газар нь байхгүй” гэх хоосон амтай сууж байдаг. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотыг оффисын барилгаар дүүргэх бодлого баримталж явна уу гэмээр хаана л хоосон газар байна тэнд өндөр барилга, орон сууцууд бариад авдаг нь нууц биш. Уг нь болохгүй бүтэхгүй зүйл ард түмэн тэднээс шаардаад байгаа юм биш шүү дээ. Ердөө сэтгэл гаргаад өөртөө байгаа нөөц боломжоо ашиглаж чадвал энэ асуудал шийдэгдэхэд амар гэдгийг Архангай аймгаас харж болохоор болжээ.   Тус аймагт бүр “хүүхдээ цэцэрлэгт хамруулаач хэмээн эцэг эхчүүдээс гуйдаг болсон” гэж эх сурвалж хэлж байна.

Х.Баяр-УгтахUgluu-logo202

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …