Солонгост “Зика” вирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

Yonhap News Agency мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр тус улсын иргэн 43 настай эрэгтэй зика вирусын халдвартай нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Өвчтөн өнгөрсөн нэгдүгээр сард Бразил улс руу зорчоод ирсэн байна.

Шумуулаар дамждаг зика вирусын халдвар нь ургийн гажиг тэр дундаа ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байж болзшгүй хэмээн ДЭМБ өнгөрсөн хоёрдугаар сард онц байдал зарласан.

Зика вирусын халдвар нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анагаах ухаанаар хараахан батлаагүй ч харилцан хамааралтайг нотлох нотолгоонууд олдсоор байгаа юм.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …