Хамгийн хямд зардлаар аялаж болох 10 улс

Урин дулаан цаг хаяанд ирж, хэн хүнгүй үүргэвчээ аван хаа нэг тийшээ аялмаар санагдаж байна. Харин гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялахад өртөг өндөр гардаг тул хүссэн хүн явж чаддаггүй. Гэхдээ бид л мэддэггүй болохоос гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусахааргүй ихтэй атлаа хямд төсөр зардлаар аялах боломжтой улс олон бий. Ингээд та бүхэндээ хамгийн хямд зардлаар аялж болохуйц 10 улсыг танилцуулья.

Хамгийн хямд зардлаар аялж болох 10 улс

1 Испани

Хамгийн том аялал жуучлалтай оронуудын нэг гэгддэг Испани улсын эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас аялагч, жуулчидад бараа бүтээгдэхүүн болоод бусад зүйлсийнх нь үнэ хямд тусч байгаа билээ. Үзэж харах зүйлс асар ихтэй, хотоор дүүрэн гайхалтай уран барилгууд, өвөрмөц баяр уламжлалууд, байгалийн өвөрмөц тогтоцууд, гайхалтай хоолны соёлууд зэрэг нь таныг огтхон ч уйдаахгүй аж.

Испани

2 Лаос

Тайланд улсын аялал жуучлал өргөжин тэлж, эрчээ авахын хэрээр хөрш орон болох Лаос нь олны анхааралд өртөн аялагч, жуулчдыг ихээр татах болсон билээ. Үзэсгэлэнтэй сайхан байгальтай, сонин содон зүйлс ихтэйгээс гадна зочид буудлууд нь хоногийн 10 доллар, хоол хүнс нь 1-2 доллар гэх зэргээр хэрэглээний зардлын хувьд их бага аж.

Лаос

3 Гватемал

Хэрэв та Латин Америийн улсуудаар аялахаар зэхэж байгаа бол Гватемалыг жагсаалтандаа багтаахыг зөвлөе. Учир нь тус улсын нүд унагам үзэсгэлэнт далай, идэвхитэй галт уулууд, Маяны нуранги, тунгалаг нуурууд, Испаний колони байх үеийн уран барилгууд, гайхалтай кофе болон амтлаг хоол зэргээрээ аялагчдыг ихээр татдаг билээ. Байр сууц болон нийтийн тээврийн үнэ нь маш хямд тул хүссэн газраа автобусаар очих боломжтой. Ерөнхийдөө Латин Америкийн орнуудаар аялахад харьцангуй бага зардалтай, үзэж харах зүйл ихтэй гэх зэрэг давуу талтай.

Гватемал

4 Унгар

Европын орнууд ихэвчлэн аялахад үнэтэй байдаг боловч Унгар улс арай ондоо. Та тооцоо сайтай явах юм бол ердөө 100 доллараар л Унгарын үзэсгэлэнт нийслэл Будапешт хотоор 7 хоног аялах боломжтой. Түүхийн дурсгалт хөшөө, эртний барилгын нуранги, нүд баясгам байгальтай гэх зэрэг харж баясах зүйлс олон байдаг ажээ.

Унгар

5 Вьетнам

Унаган байгаль, зурган дээрээс л харж болох гайхалтай түүхэн дурсгалт газруудыг тийм ч өндөр биш өртгөөр үзэхийг хүсвэл Вьетнамаар зочлоорой. Байр сууцны тухайд хоногийн 10 долларын үнэтэй бөгөөд хоол, унааны үнэ ч адил хямд байдаг байна.

Вьетнам

6 Эстони

Эртнээс уламжилж ирсэн түүх соёл болоод ёс заншилаа өдгөө хүртэл хадгалж ирсэн, Өмнөд Европын цөөн хүн амтай, жижиг тусгаар улс юм. Уугуул хэл нь Элвиш боловч ихэнхи иргэд нь Англиар чөлөөтэй ярьдаг тул аялахад тань ямар нэгэн хэлний бэрхшээл тулгарахгүй. Хэл соёл, түүх уламжлал нь биднээс тэс өөр тул нүд баясгах зүйлс асар ихтэйгээс гадна, үнэ хөлсний тухайд ч хямд байдаг нь олзуурхууштай.

Эстони

7 Филиппин

Үзэсгэлэнт арлууд, ой мод, ногоон уулс, онгон дагшин арлуудыг үзэж сонирхмоор байвал та Филиппин улсыг зориорой. Аялал жуучлал хангалттай түвшинд хөгжөөгүй байгаа ч гэлээ таныг лав уйдаахгүй. 1565 оноос эхлэн 350 жил Испани улсын колони байсан тул хэл болон соёлын тал дээр Испани улстай нилээд төстэй.

Филиппин

8 Марокко

Энэхүү жагсаалтад Африк тивээс багтаж байгаа цор ганц улс бол Марокко юм. Та тэндээс алдарт Сахарын цөл, Атласын уул нурууд, Антлантийн далай болон эртний Бэрбэрийн хотуудыг үзэж сонирхож болох аж. Нийтийн тээвэр, хоол хүнс, байр сууцны тал дээр маш хямд буюу ойролцоогоор өдөрт 35 доллар л хэрэг болох гэнэ.

Марокко

9 Грек

Сүүлийн үед тус улсын эдийн засаг нилээдгүй уналттай байгаа нь гадны жуулчдад харин ихээхэн давуу тал болж байгаа юм. Үнэлж баршгүй түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эртний барилга байгууламжууд гэхчилэн үзэх зүйлс барагдашгүй ажээ.  Эртний домогт Грекээр маш хямд зардлаар аялах боломж танд тэр бүр олдоод байхгүй л болов уу…

Грек

10 Энэтхэг

Мэдээж тус улсын нэрийн хуудас, “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн нэг Таж Махалыг үзэх нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Харин та хямд төсөр зардлаар хүслээ биелүүлэх боломжтой. Байр сууц болон нийтийн тээврийн зардал зэрэг нь 10 доллар л байдаг төдийгүй оршин суугчид нь найрсаг,  тусархаг, зан ааш сайтай байдаг нь давуу тал юм.

Энэтхэг

 

Эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …