Твиттерийн 10 жилийн түүхэн дэх 10 онцгой жиргээ

2006 оны 3 сарын 21-ний өдөр Жак Дорсей бусад нөхдийн хамтаар твиттерийг бүтээсэн байна. Өчигдөр твиттер 10 нас хүрлээ. Ингээд та бүхэндээ өнгөрсөн 10 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 жиргээг танилцуулсныг одоо хүргэе.

Үйл явдал:

1. Хамгийн анхны жиргээ

Хамгийн анхны жиргээ зөвхөн 5 үгээс бүрдсэн жиргээ байлаа. 2006 онд твиттерийг үүсгэн байгуулагч Жак Дорсей, just setting up my twttr буюу “Дөнгөж сая өөрийнхөө твиттерээ нээлээ” гэж жиргэжээ.

2. Твиттерийг эрчимжүүлсэн жиргээ

Хэр олон хүн интернэтэд нэвтэрдэг вэ, 2009 оны 6 сард попын хаан Маикл Жексоны үхэл энэ асуултын хариултыг хэлж өгсөн. Дуучны үхлийн тухай анх твиттерт мэдээлээгүй ч твиттерт бараг минут тутамд 5000 жиргээ бичигдэж Жексоны үхэлд эмгэнэл илэрхийлж байлаа.

3. Бин Ладены ажиллагааны тухай түргэн жиргээ

Пакистаны мэдээллийн технологийн зөвлөх Сохаиб Атар, 2011 онд гэрийнхээ дээгүүр нисдэг тэрэг нисэж өнгөрч байгаа тухай жиргэсэн. Яг энэ жиргээ алан хядагч Осама Бин Ладены түр буудалд АНУ-ын тэнгис, агаарын болон явган цэргийн флотын явуулсан ажиллагааг шууд мэдээлсэн амьд жиргээ байсан.

4. Барак Обамагийн жиргээ

Ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдсоноо 3 хан үгээр илэрхийлж, эхнэртэйгээ тэврэлдэж буй зургаа оруулж жиргэснийг маш олон жиргээч хормын дотор дагаж жиргэж байв.

4. Хамгийн олон хүн давтан жиргэсэн жиргээ

Америкийн телевизийн хөтлөгч Эллен Диижэнрес 2014 оны Оскарын ёслолын үеэр энэ сельфиг хийсэн. Эллен Брэдли Куперийн гарны уртыг гайхсан энэ жиргээгээ постлохдоо 3 сая хүн давтан жиргэж, түүхэн дэх хамгийн олон хүн дахин жиргээ хийсэн жиргээ болно гэж санаагүй биз ээ.

5. Даашинзны өнгөний тухай маргаан

Энэ цагаан болон алтлаг өнгөтэй даашинзны түүх ердөө ч чухал биш. Юу чухал гэхээр базфиид энэ хөх болон хар судал бүхий хувцсыг твиттерт оруулсны дараа энэ даашинз ямар өнгөтэй тухай маргаан сошиал ертөнцөд вирус мэт тархаж байлаа. Хэрэглэгч нар даашинзны зургийг оруулаад “цагаан, алтлаг”, “хөх хар”,гэх мэтчилэн хаштагтайгаар жиргэж, тэр бүрийн дор даашинзны өнгөний тухай маргаан болж байв. Энэ маргаан нь сошиал ертөнц дэх жиргээчдийг хоёр талд хувааж орхисон юм.

6. Ангараг гарагаас ус олдсон тухай жиргээ

НАСА-гийн ангараг гараг дээр ажиллаж буй баг гарагаас мөс илрүүлснээ, мөн мөс байгаа юм чинь ус байж таарна гэж твиттертээ бичсэн. Улаан гарагаас ус олдсон тухай мэдээ хүн бүхний сонирхлыг татаж байв.

8.Эдвард Сноудены жиргээ

Түүхэн дэх хамгийн алдартай мэдээлэгч Эдвард Сноуден 2015 оны 9 дүгээр сард Орост нуугдаж байхдаа твиттерт нэгдсэнээ зарласан. Түүнийг хүн бүр хүлээж байсан уу гэлтэй 240 гаруй мянган жиргээч түүний жиргээнд хариу үзүүлж байв.

9. Ираны цөмийн гэрээг хийсэн тухай жиргээ

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг хийсэн тухай жиргэсэн нь бас нэгэн алдартай жиргээ байсан.

10. Таталцлын хуулийн тухай сонирхолтой жиргээ

НАСА-гийн сансрын нислэгийн төв Эйнштейний дэлхийн таталцлын тухай онолыг үнэн гэдгийг албан ёсоор батлахаас өмнө судалгааны туслах Эрин Риан твиттертээ таталцлын тухай мэдээг бичсэн бялууг нийтэлж байсан нь хамгийн сонирхолтой жиргээ байлаа.

zaluu.com

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …