Хэнтий аймагт ихэр тугал гарчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Монгол Улсын сайн малчин Г.Нарангэрэлийн хотонд хүрэн халзан үнээ нь тугаллаж дээд уруул цагаан хар, улаан сарман эр охин ихэр тугалтай төрүүлжээ. Гэрийн эзэд анхны төл нь шинийн найманд ихэрлэсэнд ихэд бэлэгшээж байлаа.
Г.Нарангэрэлийн хотонд хориод жилийн өмнө ихэр тугал мэндэлж байсан бөгөөд бог малын хувьд жилийн жилд ихэр төлийн дууг олноор нь цангинуулж малчин эздээ баярлуулдаг байна.
Өнгөрсөн жил тус аймгийн Батширээт сумын Хурган багийн малчин Я.Цэрэндоржийн хотонд 4 ихэр тугал гарч байжээ.

12516115_10154748184249358_17862552_n12325154_10154748193279358_690303991_n

Эх сурвалж: khentii.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …