Монгол малчдад “туслах аян”-ыг олон улсад уриалсан байна

Гуравдугаар сарын 22-ны байдлаар Монгол улсад өвөл, хаврын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуй, фермер ихээхэн хүндрэлд ороод байгаа юм. Малчид өвлийн ширүүн цаг агаарт мал аж ахуйдаа хангалттай тэжээлийг өгч чадахгүй байгаа ба малын өвс тэжээлийн цуваа хүрэхэд цаг агаарын байдлаас үүдэлтэй хүндрэл үүссэн сумууд байгаа юм.

7ndh21lsofks5858u65pu6b957

200 000 малаа алдаад байна гэсэн тоо баримтыг засгийн газраас гаргасан байна. Жишээ нь: Малчин Мягмарынх л гэхэд 400-с дээш тооны малаа “зуд”-наар алдаад байгаа юм. Тэрээр “Нөхцөл байдал маш их хүндэрч байна, би маш их малаа алдсандаа харамсаж байна, олон хүнд малаа алдах эрсдэл тулгарч байна” гэжээ. Монгол улсад 2009 онд мөн зуднаар 9,7 сая малаа алдаж байсан гашуун түүх бий.

mongolia_red_cross_2203_620_413_100

Албаныхны хэлж байгаагаар энэ жил “бичин жил”-ын зуд хэцүү байхыг гадарлаж байсан боловч байдал хүндэрч малчид мянга мянган малаа алдаж, өөрсдөө малынхаа эрэлд явж эрэл хайгуул хийж байгаа нь ч эрсдэл дагуулж байгааг онцолсон юм. Малчдад Улаан загалмайн нийгэмлэг, Hler Gudjonsson, Улаан хавирган сар зэрэг холбоо, нийгэмлэгүүд туслан дэмжих аян өрнүүлж байна. “Хэрэв малчид хотод амьдарвал маш их ядуурал хүлээж байгаа, Монгол бол мал аж ахуйн орон, тэгэхээр эрсдэлээс аль болох бага хохиролтойгоор гарах нь чухал байгаа юм.

t750-c32ef22a70534b336d0e4bef59d2042dd3cb7d85

Малчдад туслах тусламжийн цувааг 3,4,5 саруудад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд хаврын ширүүн уур амьсгалд туйлдсан мал үхэх аюулд хүрч болзошгүй байгаа юм. Тэгэхлээр Монголчуудын амьдрал ахуйгаа авч явдаг эд хөрөнгө нь болсон мал аж ахуйг  нь амьд байлгахад нь тусламж үзүүлээсэй” хэмээн тус нийгэмлэгүүд уриалж байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …