Сим карт ашиглан хоёр минутын дотор юу ч хийж болох аюултай

sim  Орчин үеийн хүмүүсийг гар утасгүйгээр төсөөлөхийн аргаггүй болсон. Тэгвэл гар утас гэдэг тийм ч их баталгаатай зүйл биш гэдгийг немцийн үүрэн телефоны аюулгүй байдлын мэргэжилтэн, шинжээч Карстен Нол хэлсэн байна. Тухайлбал, манай гариг дээр хэдэн сая хүн гар утасны СИМ картнаас болж дээрэмд өртөхөөс гадна тагнуулах аюулд өртдөг гэжээ.

Сим картны 75 хувь нь найдвартай байж болох ч үлдэх 25 хувь нь ямар нэгэн алдаа гарахад тухайн хэрэглэгчийн бүхий л мэдээллийг мессеж явуулсан хаяг руу буцаагаад явуулчихдаг байна.

Энэ нь алгоритм дээр суурилж 1970-аад онд боловсруулсан,  Нолын хэлснээр бол “Ерийн компьютер ашиглаад хоёр минутын дотор л хийж болох”  зүйл гэнэ.
Үүний дараа гэмт хэрэгтнүүд тухайн хүний гар утсанд байгаа бүхий л мэдээллийг ашиглаж тагнахаас аваад бүр мобил банкинд нь ч нэвтрэх боломжтой болно гэсэн байна.
Шинжээч харин аль орнуудын оршин суугчид ийм дээрэм халдлагад илүүтэй өртөж болохыг хэлээгүй ч, Африкийн орнууд илүү эрсдэлтэй гэжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …