“ХХАА-н шинжлэх ухаан, технологи инноваци” Үндэсний чуулганы үеэр Үндсэний үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулж үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа үйлдвэрлэгчидтэй уулзсан юм.
“Ургамал хамгаалал Эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн ажилтан н.Ганчимэг
-Сайн байна уу? Танай байгууллага өнөөдрийн үйл ажиллагаанд ямар ямар бүтээгдэхүүнтэй оролцож байна вэ?
– Ургамал хамгаалал Эрдэм шинжилгээний хүрээлэн. Царцааны бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна. Царцааг байгалийн нөхцөлд нь хатаагаад тээрэмдэж малын тэжээл болгож ашиглаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь малын тэжээл болохоос гадна хүний эрүүл мэндэд тустай. Царцааны гурилыг астем, харшилын эсрэг хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн.
-Энэ бүтээгдэхүүн нь малд ямар ашиг тустай вэ?
-Царцаагаа гурван янзаар бэлдсэн байгаа. Агьтай, хэвэгтэй, халгайтай царцааны гурил гэж байгаа. Хавар муудсан малыг тэнхрүүлэх зорилгоор нэмэлт тэжээл болгон хэрэглэх боломжтой.
Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан н.Тунгалагаас
– Сайн байна уу. та өөрийгөө товчхон танилцуулаад, бүтээгдэхүүнээ танилцуулахгүй юу?
-Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан н.Тунгалаг. Манайх хүрээлэн дээр эрдэсийн долооцууд болон зургаан төрлийн нунтаг эрдэсийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Үүнээс сүү орлуулах бүтээгдэхүүн гэхэд жилбэгүй төрсөн малын төлд зориулагдсан.
-Энэ бүтээгдэхүүнүүдийн гол онцлогууд юу вэ. Малд ямар үүрэгтэй вэ?
-Монгол орны мал эрдэсээр нилээд дутагдалтай байдаг. Өндөр уулын бүс болон ойт хээрийн бүсийн мал бүр илүүтэй дутагдалтай байдаг учраас түүнийг нөхөх байдлаар манай мал аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн олон жилдийн судалгааны үндсэн дээр найман төрлийн элементийг холисон эрдэс тэжээлийг үйлдвэрлэж байна. Энэ нь саалийн механикжсан ферм болон байран маллагаатай мал эрдэсийн дутагдлаас хамгаалах зориулалттай.
Эрдэсээр дутагдсан мал энэхүү бүтээгдэхүүнийг маш хурдан долоож дуусгадаг бол, эрдэсийн хангамж сайтай мал гурван сар орчим долоож хэрэглэдэг.
-Энэ бүтээгдэхүүнүүдийг алслагдсан аймгуудад худалдаалдаг уу?
-Эрдэсийн долооцуудаа манайх малын эмийн сангаар болон мал аж ахуйн хүрээлэн дээр өөрийн тэжээл хийц дээр борлуулж байгаа. Нэг долооц нь 5 кг-аар шахагдсан 4000 төгрөгийн үнээр борлуулагдаж байна.
ТЕСО ХХК-ийн охин компани “АГЬ” компанийн маркетингийн менежер О.Гэрэл
– Сайн байна уу. Өнөөдөр танхай компани ямар ямар бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оруулж байа вэ?
-Өнөөдөр ТЕСО ХХК нь “Агь” лавшаа гоймонгоороо оролцож байна. Мөн “Милко” компани нь олонд танигдсан “Зөв” аарцны ундаа, “Милко”, “Баярлалаа” сүү, “VIP” Дондогдулам хатны “цэвэр ус” зэрэг брендүүдээрээ оролцож байна.
-Өнөөдөр үзэсгэлэн болж байгааг та бүхэн юу гэж харж байна. Бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилан таниулахад сав баглаа боодол болон хүнсний эрүүл аюулгүй байдалд танай компани ямар бодлого барьдаг вэ?
-Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тал дээр манайх харилцагчид нартайгаа илүү их нээлттэй ханддаг байгаа. Өнөөдөр гэхэд манай харилцагчид “лавшаа” гоймон ийм байвал илүү дээр байна гэсэн санал бодлуудаа чөлөөтэй өгч байгаа. Түүгээрээ давуу талтай.