Монголын “Википедиа”-г Хятадууд хөтөлдөг үү?

“Википедиа” хэмээх танин мэдэхүйн сайтад дэлхийн улс үндэстэн бүрийн түүх, онцлог үйл явдын мэдээ, мэдээлэл байдаг. Тэгвэл тус сайтад байрших Монгол улсын тухай мэдээ, мэдээллийг Хятадууд хөтөлж оруулдаг талаар өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголын гадаад бодлогын асуудлын талаар илтгэл тавьж байхдаа дурдсан юм.

Тэрбээр “Википедиа”-д дахь Монголын түүхийг бид биш, Хятадууд оруулдаг. Энэ асуудалд ШУА-тай хамтран ажиллахаар хүсэлт тавьж, Монголын түүхийг бичиж өгөхийг хүссэн. Тэдний бичиж өгснийг бид англиар орчуулж, дэлхий нийтэд эх орноо сурталчлах хүсэлт тавьсан. Гэтэл ШУА-аас “Бид завгүй. Казахстаны түүхийг бичиж байгаа шүү дээ” гэсэн хүн итгэмээргүй хариу өгсөн. Тиймээс бид цахим ертөнцийг ашиглаад эх орныхоо гадаад имижийг бүрдүүлэх асуудалд их анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Дээрх асуудлаар Гадаад хэргийн яамны Сурталчилгаа мэдээллийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Энхтуяагаас тодруулав. Түүний хэлж буйгаар “Олон улсын танин мэдэхүйн“Википедиа” сайтын асуудалд манай яамнаас ШУА-д албан бичиг явуулж хамтран ажиллах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. “Википедиа”-г зөвхөн Хятадууд хөтөлдөг гэх ойлголт байдаг. Гэвч Монголын талаар мэдлэгтэй хүн бүр тус сайтад өөрийн мэдлэгээ хуваалцаж болно шүү дээ. Яг хариуцсан хүн нь одоогоор эзгүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл надад алга” гэсэн хариулт өгөв.

Харин ШУА-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн О.Эрдэнэцэцэг “ШУА “Википедиа”-г хөтлөх ажилд оролцохгүй байгаа” гэв. Тэгээд ч “Википедиа”-д хүн бүр өөрийн мэдлэгээ нээлттэй оруулж л байдаг шүү дээ гэлээ.

Түүнээс дараахь хоёр асуултад хариулт авлаа.

-Хэн дуртай нь Монголын түүхийн талаарх мэдээ мэдээллийг олон улсын танин мэдэхүйн сайтад бичиж байгаа нь зүй зохистой үйлдэл гэж үү. Ер нь “Википедиа”-д орсон Монголын түүхийн мэдээлэлд хяналт тавих боломжтой ю?

-Мэдээж зохисгүй үйлдэл. Гэвч олон улсад “Википедиа”-гийн мэдээ мэдээллийг баттай бус, эх сурвалж биш гэж үздэг. Энэ утгаараа манай академийн эрдэмтэд тус сайтыг байнга хөтлөөд, буруу мэдээ мэдээллийг хянаад суух боломжгүй, цаг завгүй гэдгээ бид хэлсэн.

-ШУА-ийн эрдэмтэд Казахстаны түүхийг бичиж байгаа юм уу?

-Казахстан улсын үүх түүхийг манай академи судлаагүй. Харин манай ШУА-ийн гишүүн, академич, доктор, профессор М.Шагдарсүрэн гуай тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хоёр ном гаргасан.

Энэ номын нээлтэд манай эрдэмтэд, удирдлагууд оролцож байсан. Үүнийг л зарим хүмүүс Казахстаны түүхийг бичсэн гэж ойлгосон бололтой.

М.Шагдарсүрэн гуайг хүмүүс “элэгний” гэдгээр нь сайн мэддэг.

Энэ бүхнээс харахад “Википедиа”-г хятадууд нь хөтөлнө үү, монголчууд нь хөтөлнө үү тийм ч чухал асуудал биш бололтой.

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …