Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Anonymous” гэх хакерийн бүлэглэл Парисын халдлагын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын ашигладаг олон нийтийн сүлжээг хакердаж, дайн зарласан билээ. Уг хакерийн бүлэглэл дөрвөн сарын хугацаанд хэт даврагчдын 2500 гаруй твиттер, фэйсбүүк хаягийг хакердсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Брюссель хотноо болсон халдлагын дараа хакерууд интернэтэд 10 минутийн бичлэгээ байршуулсан байна. Хакерууд “Өнөөдрөөс эхлэн жинхэнэ дайн эхэлж байна. Хөөрхий хэт даврагчид та нарт интернэтэд гишгэх зай байхгүй. Та бүхний ашигладаг твиттер хаягийг бүгдийг нь устгах болно. Харж л байгаарай. Маргаашнаас та нарын твиттер хаяг блоклогдсон байх болно” гэж мэдэгджээ.
Мөн тус хакерийн бүлэглэл хэт даврагчдын талаар мэдээ, мэдээлэл бэлдэж твиттертээ нийтэлсэн бүх хэрэглэгчийн хаягийг блоклохоо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: zaluu.com